Нэрт жүжигчин Жонни Деппийн продюсерлэсэн "Waiting for the Barbarians" кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг бүсгүй Венецийн кино наадмын улаан хивснээ алхаж олны анхаарлыг татсан цаг саяхан. Тэгвэл саяхан BBC-ийн алдарт "Peaky Blinders" цувралын тавдугаар бүлэгт оролцон тоглосон байна. Энэ талаараа тэр инстаграм хуудсаараа хуваалцаж, хамтран ажилласан уран бүтээлчид, BBC-ийн кино багт талархал илэрхийлжээ. Баярсайханы Ганчимэг нь Их Британид 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа бөгөөд “Wonder Women”, “Ex Machina” , “In the Name of Ben Hur”, “Fast and Furious 6” , "Ronan-47" зэрэг Холливудад шуугиан тариад буй кинонуудад дүр бүтээж байжээ.
