Жон Акомфрагийн

Их Британийн нэрт уран бүтээлч, кино найруулагч Жон Акомфрагийн "Arcadia" хэмээх олон дэлгэцэт дүрслэх урлагийн бүтээл Лондоны "Байгалийн түүхийн музей"-д нээлтээ хийв.  Таван дэлгэцээр үзүүлэх энэхүү бүтээл нь XV зуунаас эхэлсэн Колумбын солилцоо буюу Америк тив болон Европ, Африк, Азийн хооронд ургамал, амьтан, хүн, өвчин, бараа бүтээгдэхүүн хэрхэн шилжин тархсан болохыг өгүүлнэ.

Байгаль, колоничлол, худалдаа, шилжилт хөдөлгөөн, экологийн өөрчлөлтийг нэгэн зэрэг харуулах уг бүтээл нь үзэгчдийг кино урлаг болон дүрслэх урлагийн зааг дээрх орон зайд хүргэж буйгаараа онцлогтой. 

Үзэсгэлэн 2027 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд музейн үзэгчдэд үнэ төлбөргүй хүрч байгаа аж.