Монголын Урчуудын Эвлэлийн Дорноговь дахь салбарын уран бүтээлчдийн 2025 “Оны шилдэг бүтээл” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт "Музей, сургалт судалгааны төв"-ийн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Үзэсгэлэнд уран зураач, барималч зэрэг 12 уран бүтээлчийн 45 уран бүтээлийг дэлгэж, шилдгийн шилдэг бүтээлээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Л.Халзангийн “ЗУЛ” хэмээх уран бүтээлийг шалгаруулжээ.
Тэрээр “Зул” бүтээлээрээ говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн наймдугаар үеийн тахилч А.Алтан-Очир агсны хөргийг урласан байна. Хамтарсан үзэсгэлэн 2025 оныг дуустал үргэлжилнэ.

















































