Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзана

Хоёр хоногийн өмнөөс эхлэн нийслэлд шатахууны хомсдол үүсэж, бензин хайсан иргэд хаа сайгүй сүлжилдэж, ШТС-уудын гадна урт дараалал үүссэн.  

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр 11:00 цагаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахуун импортлогчид, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын албаны хүмүүстэй төрийн ордонд уулзахаар болжээ.