Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Пфайзер - Comirnaty вакцины 2 дахь ээлжийн 85.410 тунг өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 ачаа тээврийн нислэгээр хүлээн авлаа. Эхний ээлжийн 84.240 тун зургаадугаар сарын 16-нд ирсэн бол уг вакцины үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэхээр төлөвлөж байна.

Тус 2.5 сая тун вакциныг “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлж байна.

"Пфайзер" вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16, 17 настай хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл эх, хүнд өвчтэй иргэдийг вакцинжуулж байгаа бөгөөд ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхлэх юм. 

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам