УОК: Хүнсний дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллана

Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагааг нээх салбаруудын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэл өгч байна. Үүнд,

- Орон нутгийн зам /Давтан тунгаа авсан иргэд хязгаарлалтгүй, шинжилгээ өгөх шаардлагагүй вакцины паспортоо үзүүлээд явна. Мөн 0-17 насны хүүхдүүдээс шинжилгээ шаардахгүй/

- Есөн томоохон зах, худалдааны төвүүд /Нарантуул, Бөмбөгөр, Барс тэргүүтэй захууд/

- Хоол үйлдвэрлэлийн газрууд /давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд 50 хувь дүүргэлттэй заалаар үйлчилнэ./

- Зочид буудлууд, дэн буудлууд

- Амралтын газрууд, жуулчны баазууд (гэр бүлийн хүрээнд давтан тунтай хүмүүст)

- Саун (50 хувийн дүүргэлттэй)

- Бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн 22:00 цагт хаана. Ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллана.