Монголбанк 2021 оны хоёрдугаар улирлын ээлжит репо арилжааг зохион байгууллаа. Төв банкнаас 350 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласныг зургаан банкнаас нийт 275 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг олгожээ.
Уг санхүүжилтээр банкууд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зээл олгох юм.
Репо санхүүжилтийн зээлийг Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн, Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн, Кредит, Богд банканд хандаж авах боломжтой ажээ.