УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын таван гишүүнээс Ерөнхий сайдад хандан УИХ-ын 2019 оны Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн хугацаанд "Оюутолгой" компани хэчнээн хэмжээний ашигт малтмал олборлосон талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Оюутолгой компани 2013 оноос хойш олборлолт явуулж эхэлсэн. Үүнээс хойш 2019 он хүртэл олборлосон ашигт малтмалыг нь "Эрдэнэт" үйлдвэрийн олборлолттой харьцуулж үзсэн. "Эрдэнэт" үйлдвэр энэ хугацаанд нийтдээ дөрвөн сая 531.8 мяянган тонн баяжмал олборлосон. Үүнээс зэс нэг сая 36.4 мянган тонн, мөнгө 347.6 мянган тонн, молбедин 20.1 мянган тонныг олборлосон байна. "Оюутолгой" компани нийт таван сая 305.4 мянган тонн баяжмал олборлосон. Үүний 1242.5 мянган тонн нь зэс, 77.1 тонн нь алт, 239.1 тонн нь мөнгө" гэлээ.