Танилц: МАН-ын шинэ үеийнхэн

Улс төрийн намууд өнөөдөр УИХ-ын 2020 сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдаж байна. МАН-ын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өглөө 10:00 цагт эхэлсэн бол АН-ын Үндэсний бодлогын XV хуралдаан 12:00 цагт эхэлсэн юм.

Намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа нэр цэвэр, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй улс төрчдийг сонгуульд сойно гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл тэрбээр хэлсэндээ хүрч ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон, өнгөрсөн дөрвөн жилд сонгогчдоос хасах оноо авсан болон улс төрд олон жил болсон ахмад гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ урьдчилан мэдэгдээд байна.

Тэгвэл өнөөдрийн бага хурлын үеэр МАН-ын шинэ үеийнхэн эхнээсээ тодорч эхэллээ. Тэдний дунд хэдийнээ олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн салбар салбарын лидерүүд болох Хас банкны захирал асан "шарк" Г.Амартүвшин, Стратеги академийн захирал, Улс төр судлаач, доктор (Ph.D), дэд профессор Цэрэнжамцын Мөнхцэцэг,  Хера группын үүсгэн байгуулагч, эдийн засагч Хассуурийн Ганхуяг нар байна.

Мөн хуралдаанаар МАН-ын Бага хурлын гишүүнээс 20 гаруй хүнийг чөлөөлж, шинээр мөн тооны хүнийг томилжээ. Тэдний дунд Стратеги академын захирал, Улс төр судлаач доктор (Ph.D), дэд профессор Цэрэнжамцын Мөнхцэцэг, Хас банкны захирал асан "шарк" Г.Амартүвшин нар байгаа аж.

МАН ийнхүү туршлагатай, боловсрол мэдлэгтэй, ёс зүйтэй, нэр цэвэр, шилдэг залуу улс төрчдөөр багаа бүрдүүлж, ирэх сонгуульд хүч үзэх нь ээ.