Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж 3.1сая хүн өвчилсөн байна. 1.9 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт ОХУ-д 6411 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 93 мянган хүн уг халдвараар өвчилж, 73 хүн нас барсан байна.
Шинэ халдварын 50 хувь нь Москва хотод бүртгэгдсэн бол нийт тохиолдлыг 43 хувь нь шинж тэмдэггүй балархай хэлбэрээр байжээ.
ОХУ-д өвчлөл буураагүй, дэгдэлт оргил үедээ очоогүй болохоор хөл хориог сунгажээ.
Манай улсад ажиглалтад 735 хүн байна. 24 цагийн үнэ төлбөргүй 119 дугаарт 200 дуудлага ирсэн. Түүнчлэн уг утсанд АНУ-аас 2, Швед улсаас 2, ОХУ-аас 2, БНСУ-аас1, Швейцариас 1, Францаас 1 хүн холбогдон коронавирусийн шинж тэмдгийн талаар онцлон зөвлөгөө авсан байна. Сүүлийн 14 хоногт гадаадад байгаа 5 хүнд коронавирусийн халдвар илэрсэн учраас энэ өвчний шинж тэмдэг эмчилгээ оношилгооны талаар зөвлөгөө өгсөн" гэв.