Худалдаа, үйлчилгээний газруудыг үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох захирамжийн төслийг хэлэлцэж байна

Нийслэлийн онцгой комиссын 2020.03.10 өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох захирамжийн төслийг УБЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга, холбогдох улсын байцаагч нар, Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн хэлтсийн дарга нарын хамт хэлэлцэж Хотын даргад танилцуулахаар ажиллаж байна.

Түр хугацаагаар буюу 03 сарын 16-г дуустал зогсоох аж ахуйн нэгжүүд дотор Худалдаа, үйлчилгээний цэг салбарууд, хүргэлтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээний газрууд, авто засвар, худалдааны төвүүд, түргэн үйлчилгээний цэгүүдийг хамрахаар урьдчилсан төлөвлөгөө гаргаад байна.
 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба