Нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх хугацааг гуравдугаар сарын 15-н болгож хойшлуулав

Улсын Онцгой хуралдаанаар нүүрс, газрын тосны бүтээгдэхүүнийг экспортыг хэзээ эхлүүлэх талаар хэлэлцжээ. Хуралдаанаар "Тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж байна" хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ. Мөн Ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

Улсын Онцгой комиссын хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг сэргээх шийдвэр гаргаж, холбогдох бэлтгэлийг хангах ажлыг сайд, дарга нарт үүрэг болгож байв.