Монгол Ардын Нам Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөл дэх төлөөллөө өргөжүүлэв

Дэлхийн социал демократ, дэвшилтэт намуудын холбоо болох олон улсын Прогрессив Альянс байгууллагын ээлжит чуулган 2019 оны 11 сарын 15-16-нд Шведийн Стокольм хотноо боллоо.  Энэхүү чуулганд дэлхийн 140 гаруй нам, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд МАН-ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг оролцов.

Чуулганаар Прогрессив Альянсийн үндсэн зарчмуудыг шинэчилж, Прогрессив Альянсийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, тэргүүнийг тус тус шинээр сонгосны зэрэгцээ тус байгууллагын үйл ажиллагааны хөтөлбөрийг мөн шинэчилсэн байна. Прогрессив Альянсын тэргүүнээр Европарламентын социал демократ дэвшилтэт нам, хүчнүүдийн Эв нэгдэл байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, Германы нэртэй улс төрч Конни Ройтер сонгогдсон юм.

Прогрессив Альянсын Удирдах зөвлөлд дэлхийн 140 гаруй намаас 40 намын төлөөлөл сонгогдсоноос УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг нар МАН-аа төлөөлөн сонгогдсон байна. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Прогрессив Альянсын Удирдах зөвлөлд хоёр дахь удаагаа сонгогдож байгаа юм.

Энэхүү чуулганаар Прогрессив Альянсийн улс төрийн хөтөлбөрийг баталж, глобаль бодлого дахь үүрэг нөлөөгөө өргөтгөх, Прогрессив Альянсийг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ESOSOC)-д зөвлөх эрхтэй байгууллага болгох,  бүс нутгийн харилцаа болон үйл ажиллагааны арга барил, хэлбэрийг сайжруулан дэлхийн хамгийн дэвшилтэт хүчин болох зорилго бүхий үйл ажиллагааны хөтөлбөрийг батлав.

Прогрессив Альянс нь эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үнэт зүйлсэд суурилсан дэлхийн хамтын нийгэмлэгийг бий болгох, дэлхий дахинд газар авч буй үндсэрхэг, популист хүчнүүдийн эсрэг тэмцэх хамгийн том байгууллага гэдгээ энэ удаагийн чуулганаар дахин баталгаажуулав.

Олон улсын социал демократ, дэвшилтэт намуудын Прогрессив Альянс байгууллагын шинэ Удирдах зөвлөлийн гишүүдтэй ЭНД дарж танилцана уу.

Энэхүү байгууллагын Удирдах зөвлөлд жендерийн тэгш байдлыг хангах үүднээс сая Шведийн Стокольмд болсон чуулганаар эрэгтэй, эмэгтэй 50, 50 хувийн төлөөллийг хангасан юм. Монгол Улсаас доктор, улс төр судлаач Ц.Мөнхцэцэг ийнхүү дэлхийн 140 гаруй улс төрийн намаас төлөөлөл болон сонгогдсон 40 эмэгтэй улс төрчийн нэг болсон.

Прогрессив Альянсын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон эмэгтэй улс төрчдийн дунд Шинэ Зеландын Ерөнхий сайд, террорист халдлагын эсрэг хийсэн хүчтэй мэдэгдлээрээ дэлхийд алдаршсан Жасинда Ардерн, Австрийн Социал демократ намын анхны эмэгтэй лидер Памела Вагнер нарын нэртэй улс төрчид сонгогдсон юм.

Прогрессив Альянсын Удирдах зөвлөл өмнө нь УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ байсан бөгөөд энэхүү чуулганаар дахин сонгогджээ.

Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудастаа "Энэхүү байгууллагын Удирдах зөвлөлд жендерийн тэгш байдлыг хангах үүднээс сая Шведийн Стокольмд болсон чуулганаар эрэгтэй, эмэгтэй 50, 50 хувийн төлөөллийг хангасан юм. Миний бие дэлхийн 140 гаруй улс төрийн намаас төлөөлөл болон сонгогдсон 40 эмэгтэй улс төрчийн нэг болсондоо их баяртай байна.

Прогрессив Альянсын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон эмэгтэй улс төрчдийн дунд Шинэ Зеландын Ерөнхий сайд, террорист халдлагын эсрэг хийсэн хүчтэй мэдэгдлээрээ дэлхийд алдаршсан Жасинда Ардерн, Австрийн Социал демократ намын анхны эмэгтэй лидер Памела Вагнер нарын нэртэй улс төрчид сонгогдсон юм" гэжээ. 

Прогрессив Альянсын Удирдах зөвлөлд өмнө нь УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ байсан бөгөөд тэрээр энэхүү чуулганаар дахин сонгогдсон байна.

Дашрамд, Прогрессив Альянс байгууллага нь дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай намуудын төлөөлөл багтдаг олон улсын байгууллага ажээ. Уг байгууллагын зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  олон улсын дөрөвдүгээр бага хурлыг МАН-ын удирдлагууд Улаанбаатар хотноо 2017 оны тавдугаар сард зохион байгуулж байсан түүхтэй. Тэрхүү бага хуралд 34 орны 70 гаруй төлөөлөгч оролцож байв.

Ингээд улс орнуудын төлөөлөл болсон шинэ удирдах зөвлөлийн гишүүдийг танилцуулъя.

Argentina - Socialist Party (PS)

  • Norma Fernandez
  • Antonio Bonfatti

Australia - Australian Labor Party (ALP)

  • Trudy Jackson
  • Wayne Swan

Austria - Social Democratic Party of Austria (SPÖ)

  • Pamela Rendi-Wagner
  • Andreas Schieder

Belgium

  • Hannelore Goeman (sp.a)
  • Paul Magnette (PS)

Burkina Faso - People’s Movement for Progress (MPP)

  • Julette Congo
  • Moussa Boly

Canada- New Democratic Party (NDP)

  • Rebecca Blaikie
  • Mathieu Vick

Central African Republic - Movement for the Liberation of the Central African People (MLPC)

  • Louise NDobe
  • Martin Ziguélé

Chile - Socialist Party of Chile (PS)

  • Karina Delfino
  • Álvaro Elizalde

Costa Rica - Citizens’ Action Party (PAC)

  • Margarita Bolaños
  • Angel Madrigal

Democratic Republic of Congo - Union for Democracy and Social Progress (UDPS)

  • Véronique Omena Ngandu
  • Félix Tshisekedi

Denmark - Social Democratic Party

  • Mette Frederiksen
  • Jan Juul Christensen

Dominican Republic - Modern Revolutionary Party (PRM)

  • Carolina Mejia
  • Jesús Feris

Finland - Finnish Social Democratic Party (SDP)

  • Kaisa Penny
  • Antton Rönnholm

France - Socialist Party (PS)

  • Corinne Narassiguin
  • Jean-Marc Germain

Georgia - Georgian Dream Party

  • Tamar Khulordava
  • Irakli Kobakhidze

Germany - Social Democratic Party of Germany (SPD)

  • Katarina Barley
  • Udo Bullmann

Great Britain - Labour Party

  • Kate Osamor
  • Tan Dhesi

Hungary - Hungarian Socialist Party (MSzP)

  • Kata Tutto
  • István Ujhelyi

Indonesia - National Democratic Party (Nasdem)

  • Sondang Tampubolon
  • Martin Manurung

Iraq - Patriotic Union of Kurdistan (PUK)

  • Jwan Fawzi
  • Sadi Pire

Israel

  • Tamar Zandberg (Meretz Party)
  • Hilik Bar (Labour Party)

Italy - Democratic Party (PD)

  • Lia Quartapelle
  • Nicola Zingaretti

Malaysia - Democratic Action Party (DAP)

  • Teo Nie Ching
  • Lim Guan Eng

Mauritius - Mauritius Militant Movement (MMM)

  • Daniella Bastien
  • Vijay Makhan

Mongolia - Mongolian People’s Party (MPP)

  • Munkhtsetseg Tserenjamts
  • Oyun-Erdene Luvsannamsrai

Morocco - Socialist Union of Popular Forces (USFP)

  • Fatiha Saddas
  • Habib El Malki

Netherlands - Labour Party (PvdA)

  • Kati Piri
  • Lodewijk Asscher

New Zealand - New Zealand Labor Party (NZLP)

  • Jacinda Ardern
  • Paul Tolich

Nicaragua  - Sandinista Renovation Movement (MRS)

  • Suyen Barahona
  • Héctor Mairena

North Macedonia - Social Democratic Union of Macedonia (SDUM)

  • Radmila Šekerinska
  • Zoran Zaev

Norway - Norwegian Labour Party (DNA)

  • Anniken Hultfeldt
  • Jonas Gahr Støre

Palestine - Bahia Amra (Palestinian National Initiative – PNI)

  • Mohammad Shtayyeh (Fatah)

Philippines - Citizens’ Action Party (Akbayan)

  • Ana Theresia Hontiveros
  • Gregorio Tingson

Portugal - Socialist Party (PS)

  • Mariana Vieira da Silva
  • António Costa

Senegal - Socialist Party (PS)

  • Aminata Mbengue Ndiaye
  • Gorgui Ciss

Spain - Spanish Socialist Workers’ Party (PSOE)

  • Cristina Narbona
  • Pedro Sánchez

Sweden - Swedish Social Democratic Party (SAP)

  • Ann Linde
  • Stefan Löfven

Tunisia - Democratic Forum for Labour and Freedoms (Ettakatol)

  • Afef Daoud
  • Mustapha Ben Jaafar

Turkey - People’s Democratic Party (HDP)

  • Bedia Ozgokce Ertan
  • Hisyar Ozsoy

Uruguay - Socialist Party of Uruguay (PSU)

  • Viviana Piñeiro
  • Roberto Chiazzaro

Co-opted Member of the Board - International Union of Socialist Youth (IUSY):

  • Johanna Ortega

Ex-officio Members of the Board - President of the Party of European Socialists (PES):

  • Sergei Stanishev

President of the Group of Socialists & Democrats in the European Parliament (S&D):

  • Iratxe García

Coordinator of the Network for Social Democracy in Asia (SocDem Asia):

  • Marie Chris Cabreros

Coordinator of the Arab Social Democratic Forum (ASDF):

  • Hussein Gohar

Coordinator of the Central African Progressive Alliance (APAC):

  • Josh Osih

Coordinator of the Progressive Alliance of the Americas:

  • Guzmán Robaina

Auditor

  • Peter Hug, Social Democratic Party of Switzerland (SP)

Coordinator

  • Conny Reuter, Social Democratic Party of Germany (SPD)
  • New board of the Progressive Alliance

Эх сурвалж: https://progressive-alliance.info