Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өнөөдрөөс эхлэн сурагчдын автобус явуулж эхэллээ. Эхний ээлжинд 2-5 дугаар ангийн 3000 орчим сурагч сургуулийн автобусаар үйлчлүүлэх юм.
Энэ нь нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотын замын түгжрэлийг арилгана гэсэн амлалтынхаа хүрээнд хийж буй ажлуудыг нэг юм.
Засаг дарга С.Амарсайхан, Төрийн албаны машиныг улсын дугаараар нь ялгаж тодорхой таних тэмдэг хийхээр төлөвлөж байна. Хэн ч харсан төрийн албаны машин байна гэж харахаар өөрчилнө. Ингэснээр төрийн албаны машин айлын авгай, хүүхэд зөөж байгаа эсэх, ажлын цагаар зориулалтын бус газраар зорчиж байгааг хянах боломж бүрдэнэ. Ингэж хяналт тавих нь хотын замын түгжрэлийг бууруулахад ч сайнаар нөлөөлнө. Ийм зохицуулалт хийснээр төрийн албаны 5000 автомашины 50 хувь авто замаас чөлөөлөгдөнө гэж үзэж байна гэв.
