Төрийн албан хаагчдын КАЗИНО тоглож буй бичлэг дэлгэгдлээ

Засгийн газарт төрийн албан хаагчид гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглосон тухай мэдээлэл олон удаа ирсэн байна. Эдгээрээс хоёр мэдээлэл нь баримтаар нотлогдсон тул төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас өчигдөр гаргасан билээ.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглосон нь баримтаар нотлогдсон тул ажлаас чөлөөлөхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын албаны дарга З.Мэндсайхан нарт даалгасан байдаг. Мөн ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Төрийн албан хаагчид ийнхүү ёс зүйн алдаа гаргаж байгааг таслан зогсоох зорилгоор Засгийн газраас Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хуульчилж, ажлаасаа шууд чөлөөлөгддөг байх заалттай болгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Хуульд төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлсэн үйлдлийг чангатгах, гадаадад зорчихдоо бизнес ангиллаар зорчихгүй байх, албаны машины хувийн ажилд ашиглахгүй байхыг тусгайлан заахаар болжээ.

http://www.facebook.com/factnewsmn/videos/416341149301282/