ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын шүүхээс баривчлах шийдвэр гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн гэх асуудлаар мэдүүлэг өгөхөөр өчигдөр БНСУ-ыг зорьсон.

Д.Одбаярыг газардмагц тус улсын хуулийн байгууллагаас мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд БНСУ-ын шүүхээс Д.Одбаярыг оргон зайлах магадлалтай гэж үзэн баривчлан байцаалт авах шийдвэр гаргасан тухай Yonhapnews  агентлаг мэдээлсэн. Түүнчлэн байцаалтын үеэр Д.Одбаяр өөрийн зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тул цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн түүнд хилийн хориг тавих саналыг прокурорт гаргасан байна. Улмаар БНСУ-ын прокуророос Д.Одбаярт арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрийг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьж, БНСУ-аас гарахыг хориглосон байна.

Харин түүнтэй хамт явсан Монгол Улсын иргэн 42 настай А-г БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Солонгос Улсад албадан ирүүлэх арга хэмжээ авахаа албан ёсоор мэдэгджээ.