Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангын "Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох асуудал шийдэгдсэн үү. Хоёр өрөө байртай, зурагттай, машинтай айлын хүүхэд авч чадаж байна уу" гэсэн асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт гаргана гэсэн шийдвэр гаргасан учраас холбогдох яамд тооцооллоо гаргасан. Ирэх жилийн төсөвт мөнгө нь суусан. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно" гэж хариуллаа.
