ҮХЦ-ийн дарга

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа тус улсын цагдаа нарт баривчлагджээ. Түүнийг Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шийтгэх тусгай хуулийн дагуу олон нийтийн газар халдлага үйлдсэн хэргээр "Инчеон" нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан байна.

Уг хэрэг Улаанбаатараас Сөүл рүү хөдөлсөн Korean Air нисэх онгоцонд үйлдэгдсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь Индонез улсад болох Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгос улсаар дамжин явж байжээ. 

Тэрээр 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн өгзөгт гар хүрч, дагалдан явсан А /42 настай/нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр “бэлгийн халдлага” үйлдсэн байна.

Удалгүй тэднийг Өмнөд Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат ажилчид ирж суллуулжээ.  Учир нь БНСУ, Монгол улс хоорондын "Дипломат харилцааны тухай конвенц" -ын дагуу гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна. 

Тэднийг Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй дахин хэрэгт татаж байцаах ажээ.