Монгол банкны ерөнхийлөгч болон СЗХ-ны дарга нарт хариуцлага тооцно

УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг өнөөдөр /2019.10.23/ хүлээн авч уулзан, тэдэнд хариуцлага тооцох тухай асуудлыг ярьжээ. Тэрээр "Монгол Улс мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалж, Ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөгийн далд эдийн засагтай улс байна гэж гадаад улс оронд харагдлаа. Үүний улмаас "саарал жагсаалт"-д орлоо. Одоо шинэ нөхцөл байдалд шинэчлэл хийж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Ийм учраас Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга нарт хариуцлага тооцох асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдсэн юм.

 "Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарт өсөлттэй, дэвшилт гарсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ бид саарал жагсаалтад орсон. Хариуцлага алдсан, улс орны өмнө тулгамдсан асуудал үүссэн учраас ийнхүү Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцохоор болжээ.