ЗГ: Эрчим хүчний яамны төслийн бүтцийг бүрэн шинэчлэнэ

Засгийн газрын ээлжит 43 дугаар хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай, Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай асуудлууд багтжээ.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах, эрх олгох тухай, “Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк” төслийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.