Байгууллагын олсон ашгийн 50 хувийг төсөвт төвлөрүүлнэ

Өнөөдөр НИТХ хуралдаж, энэ хүрээнд хэд хэдэн асуудлын талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал Нийслэлийн өмчийн ашиглалт, удирлагын газраас дараах гурван асуудлаар илтгэлээ хэлэлцүүлсэн юм. 

Нэгдүгээрт: Ашиг, орлогын хуваарилалт тогтоох тухай

Компани, аж ахуйн нэгж жил бүр улсад ногдол ашиг өгдөг.  Өмнөх жилүүдэд компаниудын олсон цэвэр ашгийг улсад 100 хувь өгдөг байсныг өнөөдрийн хурлаар 50 хувь болголоо. Энэ жилийн байдлаар найман үйлдвэрийн газар ашигтай ажилласан гэсэн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад ашгийн хэмжээ 555,2 сая төгрөгөөр буурч, алдагдлын хэмжээ 13,3 тербум төгрөгөөр буурсан байна.

Б.Мөнхбат: Ногдол ашгийг 100 хувь улсад төвлөрүүлэх тухай бид маш удаан ярьсан. Компаниуд ч бололцоогоороо ашиг олох гэж хичээж байгаа. Гэвч улсад 100 хувь ашигаа өгөхөөр эргээд тухайн компани маань ажиллах, хөгжих дэвшил нь буурах, мөн ажилчдаа урамшуулах боломж бололцоо нь багасах учир үүнийг 50 хувь болгож бууруулсан нь зөв гэж үзэж байна хэмээн хэллээ. Ингэснээр алдагдалгүй ажиллах боломж бүрдэх юм.

Б.Бямбадорж: Өмчийн харилцааны газар 100 хувь ашигтай ажиллласан газрын ашгийг 100 хувь татаад байвал тэдний ажиллах эрч хүч, урам зориг нь багасах юм. Тиймээс Мөнхбат даргатай санал нэгтэйгээр 50 хувь дээр тогтох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 

Хэрэв тухайн жилд ашиггүй ажилласан аж ахуйн нэгж, үйлдвэр, компаниуд байвал тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй гэх асуудлыг ч дэлгэн тавилаа. Манайд  байгуулллага компаниудтай контракт гэрээ гэж хийдэг бөгөөд ашиггүй ажилласан газруудтай цаашид ажиллах, эс ажиллах талаар хэлэлцэж тухайн гэрээг үргэлжлүүлэх үгүйгээ шийдэхээс өөр зохицуулалт, хариуцлага байдаггүй аж.

Алдагдал өсч, ашиг буурахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна. Тодруулбал

  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх болон үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлсэнтэй холбоотойгоор элэгдлийн зардал өссөн
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн баталсантай холбоотойгоор цалингийн зардал өссөн
  • Холбогдох зохицуулах хороодын үнэ тариф нэмэгдсэнтэй холбоотой нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд алдагдал хүлээсэн

Ё.Цацралтуяа:“Ашигтай ажиллахын тулд тухайн байгууллага дарга, ажилтан, албан хаагчид чармайлт гарган ажиллаж байгаа. Гэтэл орлогыг нь 100 хувь авахаар үйл ажиллагаагаа жигдрүүлэх боломж хумигдана” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Ийнхүү уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд, ашигтай ажилласан байгууллагын орлогын 50 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тогтоолыг баталлаа.

Хоёрдугаарт: Нийслэлийн өмчийн бүртгэлээс өмч хасах, Барилга байгууламжийг актлах тухай 

Ус сувгийн удирдах газар ОНӨАТҮГ-аас Чингэлтэй дүүрэг болон СХД-т байрлах 10,3 сая төгрөгийн өртөг бүхий хоёр ус түгээх  газрын барилгыг нурааж, данснаас хасах хүсэлт ирүүлсэн байна. Энэ хүрээнд  АХБ, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Европын хөрөнгө оруулалтаар шинээр ус сувгийн газар байгуулах тухай санал, шийдвэрийг хэлэлцсан юм. 

Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулах бүтээн байгуулалтын ажлын явцад автозамын трасстад ус сувгийн газрын блансад бүртгэлтэй 2 ус түгээх газар орсон тул буулгаж, байршлыг нь өөрчлөх шаардлагатай гэсэн үндэслэлээр тус газрыг буулгаж буй.

Ус түгээх 279-р байрны шинэ худаг баригдсан гэх мэдээллийг УБ Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн дарга н.Жанлавцогцол өглөө. Тэрээр Цацралтуяа тэргүүлэгчийн

  • Энэ ус суваг хэдэн хүнд үйлчлэх хүчин чадалтай  вэ? 
  • Ус түгээх газрыг нураагаад баригдах хүртэл хэдий хугацаа орох вэ?
  • Энэ хооронд иргэд яаж усаа авах вэ? зэрэг асуулдад ийн хариулав.

Энэхүү ус түгээх газар нийт 400 гаруй айл өрхөд үйлчлэх хүчин чадалтай. Баригдаад дууссаны дараа буулгах учир хэрэглэгч усгүй болох асуудал гарахгүй. Хуучин усны газраасаа усаар хангагдана хэмээн хэллээ.

Түүнчлэн Насан урт Өрхийн эрүүл мэндийн газрыг акталж, шинэчлэх ажлын талаар хэлэлцэв. Энэхүү ажилд нийт 1,6сая төгрөг төсөвлөсөн байна. Тус эрүүл мэндийн төв нь анх 2000 онд ашиглалтад орж байсан ба өнгөрсөн хугацаанд 4 удаа засварын ажил хийгдаэж байжээ. Эмнэлгийн барилга ашиглалтад орох хүртэл 16-р хорооны цогцолбор байранд үйл ажиллагаагхаа явуулах аж.

Ийнхүү уг төсөл тэргүүлэгчдийн санал нэгтэйгээр дэмжигдэв. 

Гуравдугаарт:“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын авто зогсоол байгуулах төслийн “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” тухай 

 “Тухайн авто зогсоолын зураг төслийг 2014 онд баталж байсан бөгөөд зарим бүтээн байгуулалттай холбогдуулан зураг төслийг шинээр боловсруулах шаардлага гарсан” хэмээн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын I орлогч Ж.Батбаясгалан хэлсэн юм. Уг асуудал Тэргүүлэгчдийн хуралдаанаар дэмжигдэв.

 

М.Сувд