ҮХЦ:УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль ЗӨРЧӨӨГҮЙ гэж үзлээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Г.Нацагдорж, Ууганбаяр нарын Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Үүний дагуу Үндсэн хуулийн цэц өнөөдөр асуудлыг Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрэлэлээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр даргалж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцийн Н.Солонго танилцууллаа.

Г.Нацагдорж, Ууганбаяр нарын иргэдийн гаргасан гомдлын дагуу маргааныг хянан хэлэлцэв. Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, АН-ын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Я.Санжмятав нар оролцсон байна.  2018 оны 6-р сарын 11-нд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Нууц санал хураалтаар 60 гишүүний 75 хувь нь түүнийг гишүүнээс чөлөөлөх санал өгч, УИХ-ын тогтоол гарсан билээ. 

Үндсэн хуулийн цэцийн ШИЙДВЭР:
"...УИХ-ын гишүүн нь тойргоос сонгогддог ч нийт иргэдийн төлөөлөл болдог. Үүнээс үзэхэд УИХ өөрийн бүрэн эрхийг дагуу гишүүнээс чөлөөлөх тухай 49-р тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. УИХ-ын гишүүнийг чөлөөлөх заалтыг тодорхой болгох, хүндэтгэн үзэн шалтгаанаар гэсэн заалтыг боловсронгүй болгох шаардлагатай байна гэж үзлээ."  гэв.  

Мөн нөхөн сонгууль явуулах хугацааг зарлахдаа хуулийн тэгш бус байдал бий болгосон. УИХ-ын дээрх шийдвэр нь сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн. Санал авах өдрийг сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой. УИХ Сонгуулийн тухай хуулийг зөрчиж нөхөн сонгууль болохоос 148 хоногийн өмнө тогтоосон байна. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Сонгуулийн хуулийг сайжруулах, цаашид маргаан үүсэхгүй байх нөхцөлийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа учраас нөхөн сонгуулийг явуулахын тулд сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах шаардлагатай гэж үзэж, шийдвэрээ гаргалаа" гэсэн тайлбарыг өглөө.  

Одоо  нөхөн сонгууль товлох УИХ-ын 22-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн учраас УИХ-аас цэцийн дээрх шийдвэрийг УИХ-д хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой.