Б.Чойжилсүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар улираан сонгохыг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг улираан томилох бүлгийн саналаа танилцуулсан. Улмаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Б.Чожилсүрэн гишүүнийг улираан сонгохыг дэмжлээ.

Б.Чойжилсүрэнг улираан томилох асуудлыг ирэх пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.