УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр мэдээлэл хийж Л.Болд, Ж.Батзандан нарын шинэ намд нэгдэж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар мэдээлэл хийхдээ “Өөрийн тань улстөрийн ганцаардлыг хажуунаас чинь харж халаглаж суух хэцүү байна гэж иргэд, хүмүүсээс санал их ирдэг байсан. Өнгөрсөн хугацаанд би ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг шиг улс төрд ганцаардах нь маш хэцүү зүйл байдгийг мэдэрсэн.
Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд маань надад удаа дараа санал тавьсан, их ч удаан анхааралтай ажигласан. Ингээд энэ хоёр дээрээ нэмэгдэж тулгын гурван чулуу болж Монголд үнэний галыг бадраая гэж зориг шулуудан “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д нэгдэж байгаагаа зарлаж байна. Цаашид бид хамтдаа олон сайхан ажлуудыг хийх болно." гэсэн юм.
Ийнхүү УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ эвсэлдээ С.Жавхлан гишүүнийг авлаа.