Хэнтий аймгийн нөхөн сонгуульд 13 нам оролцох хүсэлтээ өгчээ

 Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль  2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдана. 

Тус сонгуульд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд /СЕХ/ хүлээлгэн өгчээ. 

Сонгуулийн ерөнхий хорооноос намуудын баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан буюу 2019 оны 5 дугаар сарын 4-ний дотор  нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгох юм.

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн 13 нам: 

Хөдөлмөрийн Үндэсний Нам
Ард Түмний Олонхийн Засаглал Нам
Монголын Ногоон Нам
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
Ардчилсан Нам
Монгол Ардын Хувьсгалт Нам
Монгол Ардын Нам
Дэлхийн Монголчууд Нам
Монгол Консерватив Нам
Зон Олны Нам
Үнэн Ба Зөв Нам
Иргэний Зориг-Ногоон Нам
Монголын Хүний Төлөө Нам