Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өчигдөр /2019.04.28/ МҮЭСТО-нд боллоо.
Ээлжит бус хуралдаанаар тэд 2019 оны зургадугаар сарын 30-нд болох Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэж, нэр дэвшигчээ тодруулсан байна.
Ардчилсан намын зүгээс энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтийн аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.
Сонгуулийн хуулийн дагуу намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг нөхөн сонгуульд оролцох эсэхийг ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 5-ны өдөр хариу мэдэгдэх ёстой билээ.