Монгол Ардын намын бага хурал өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ. Бага хурлаар Удирдах зөвлөлийн тайлан илтгэл тайланг сонсохоос гадна Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх юм байна.
Тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Бага хурлаа товлосон билээ.
Хуулийн дагуу намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.