УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга асан Ё.Баатарбилэг намрын чуулганы төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайаар томилогдсонтой холбоотойгоор шинээр сонгох асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшүүлсэн юм. Харин УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийгөө Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн
Гэвч Байнгын хорооны гишүүдийн олонх нь Д.Оюунхорол гишүүнийг дэмжлээ.