“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлыг шийдвэрлэлээ.  

”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа. Үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав. 

Эх сурвалж: ЗГХМОНХХ