Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой байдлын алба хаагчдад баяр хүргэв

“Эко Алтан Заамар” компанийн уурхайд гарсан ослын үеэр ажилласан онцгой байдлын алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзав.

Тэрээр өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүнд нөхцөлд үүргээ нэр төртэй биелүүлсэнд нь баяр хүргэж амжилт хүсэв.  Нэр бүхий 36 алба хаагчийг төрийн одон, медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандахаар болсон байна.

Цаашид аврагчдыг зориулалтын хувцас, аврах хэрэгсэл зэргээр бүрэн хангахад онцгой анхаарна гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.