2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, В.В.Путин нар Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзлаа.
1999 онд байгуулагдсанаасаа хойш оросын стандартын дагуу боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус сургуульд өдгөө 1,500 гаруй оюутан, сурагч суралцаж байна.
Салбар сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн дунд сургууль, дээд боловсролын диплом авах хүртэлх өргөн хүрээний сургалтын хөтөлбөртэй томоохон цогцолборын нэг болжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулж буй салбар сургуулийн хамт олонд талархал илэрхийллээ.