Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол хүртээлээ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол хүртээлээ.

Гавьяат хуульч цолоор:

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан,

Улсын Дээд шүүхийн шүүгч асан Чулууны Тунгалаг,

Улсын Дээд шүүхийн шүүгч асан Пүрэвийн Цэцгээ,

Гавьяат багш цолоор:

Хөвсгөл аймгийн Ахмад багш нарын холбооны тэргүүн Шагдарын Баатарчулуун,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батжаргалын Мядагмаа,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн ахмад багш Даваанямын Доржсүрэн,

“Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Бужгарын Мөнхжаргал,

“Эрхэм сайн үйлс” ТББ-ын тэргүүн, ахмад багш Цэвэгсүрэнгийн Ичинхорлоо,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, чөлөөт уран бүтээлч, зураач Нүрзэдийн Орсоо

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Даваахүүгийн Цовоо,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга асан Сэвжидийн Энхтүвшин

Хүний гавьяат эмч цолоор:

“Идэрмэг” эмнэлгийн захирал, их эмч Цэдэнсодномын Нямаа,

“Далд засал” эмнэлгийн захирал, анагаах ухааны зөвлөх эмч Жамъянжавын Сэржмядаг,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ламжавын Бямбасүрэн,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

Пауэрлифтингийн тамирчин, дасгалжуулагч Дамдинсүрэнгийн Энхжаргал,

Гавьяат тамирчин цолоор:

Олон улсын таеквондогийн Монголын холбооны шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга Энхбатын Энхтөр,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

“Дабль икс” авто сургуулийн захирал Санжсүрэнгийн Отгонхишиг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  төрийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.