"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ес дэх өдрөө үргэлжилж байна. 

Прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн дээрх этгээдүүдийн нэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс зарласан билээ.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар "Модун" ХХК, "Мондулаан трейд" ХХК, "Чингис хаан" банк, "Вертекс майнинг партнер" ХХК-тай холбоотой  шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсож байна.