Х.Нямбаатар: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хохирлоо нэхэмжлэх боломжтой гэж мэдээллээ.

Тэрээр "1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгаж эхэлж байна. Энэ бол олон улсын хүний эрхийн байгууллагуудын цаашид судалж, дахиж ийм үйлдэл гаргахгүй байх үйлдэл. Хүчээр хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүсэн хэргийг цаашид судална. Мөн улс төрийн зорилготой энэ хэргийг шалгана." гэлээ.