НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдсан билээ. Энэ удаагийн тохиролд 2018 оны нэгдүгээр сарын нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан байна.
Энэ сараас мөнгөн урамшууллын хэмжээ өөрчлөгдөж, дараах байдлаар азтанууд тодорчээ. Харин супер сугалааны азтан энэ удаад тодорсонгүй. Энэ удаагийн тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 13,386, 200 мянган төгрөгийн азтан 1,281, нэг сая төгрөгийн азтан 133, 5 сая төгрөгийн азтан 9 хүн тодорлоо.
Харин 10 сая болон 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Н.Марал
















































