Ирэх оны төсөвт "Үдийн хоол" хөтөлбөрийн зардалд 244.6 тэрбум төгрөг тусгажээ. Улмаар 1-7 дугаар ангийнхныг хамруулахаар болсон байна.
Эрүүл мэндийн сайн Л.Энх-Амгалан "2027 оны нэгдүгээр сараас бага ангийн хүүхдүүдийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 3500 төгрөг болгосон. Нийт 244.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгасан. Бага ангийн хүүхдийн үдийн цайг үдийн хоол болгосноор бага ангийн хүүхдүүдийн биеийн хөгжлийн ерөнхий үзүүлэлтүүд сайжирсан, ясны сийрэгжилт буурсан, хичээлд хамрагдалт нэмэгдэж, өглөөний цайгаа тогтмол уудаг дадал нэмэгдсэн.
2027 онд цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны түүхий эдийн зардалд 144 тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэн бөгөөд төсвийн хэлэлцүүлгийн үед 6, 7 дугаар ангийн 137 мянган хүүхдийн үдийн хоолны зардалд нэмэлтээр 50 тэрбум төгрөг нэмж тусгах санал гаргаснаар нийт 194 тэрбум төгрөг болсон. Зарим аймаг орон нутаг өөрсдийн төсвийн хүрээнд дунд, ахлах ангийн 22 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилгээ үзүүлж байгаа сайн жишээ байна.
Мөн өдөр бүр нэг аяга сүү хөтөлбөрийн хүрээнд 18 аймаг, нийслэлийн 520 сургууль, цэцэрлэгт хэрэгжиж байна. Боловсролын яамны зүгээс дунд болон ахлах ангийн хүүхдийг үе шаттай хангах дунд хугацааны төлөвлөлтийг хийж, 2026 оны тавдугаар сард УИХ-ын 2, дугаар тогтоолыг батлуулсан. Энэ тогтоолоор 2029 он гэхэд дунд ангийн хүүхдүүдийг бүрэн, 2030 он гэхэд ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор бүрэн хангана" гэв.

















































