Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг энэ өдрүүдэд Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Өдөрлөгийн хүрээнд 13 яам, агентлаг тус бүр иргэдэд төрийн бодлогыг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөр зорилтыг иргэдэд танилцуулж буй.
Энэ өдөр Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “Нийслэлийн орон сууцны корпораци”, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон, сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд, барилгын салбарын шилдэг ААН зэрэг 40 орчим байгууллага “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т оролцож ажлаа тайлагнаж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн, санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.
#НЭЭЛТТЭЙ_ӨДӨРЛӨГ# БАРИЛГА_ХОТ_БАЙГУУЛАЛТЫН_ЯАМ