Энэ оны эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.6 тэрбум ам.доллар болж, 2024 оны мөн үеэс 906.5 сая ам.доллар буюу 24.4 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Экспортын дүн импортын дүнгээс 1.5 тэрбум ам.доллароор давснаар гадаад худалдааны баланс эерэг гарчээ. Тодруулбал, экспортод гурван тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 51.9 хувиар өссөн дүн болж байна.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар манай улс нийт 15.8 сая тн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 54.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин 0.52 сая баррель боловсруулаагүй нефть экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
















































