"Чингис хаан" Олон улсын нисэх буудалд Spring Airlines компанийн Шанхай-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгийг өнөөдөр хүлээн авч, шинэ чиглэлийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.
БНХАУ-ын анхны хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудын нэг болох Spring Airlines нь 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Шанхай-Улаанбаатар–Шанхай чиглэлд тогтмол шууд нислэг үйлдэж байна.
Давтамж: Долоо хоногт 2 удаа
Энэхүү шууд нислэг нь Монгол, Хятад 2 улсын хооронд хүмүүнлэгийн солилцоо, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэж үзжээ.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам

















































