Онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэд та бүхнийг онцын шаардлагагүй  бол өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс  анхааруулж байна.

Хөдөө, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөе.

Мөн улс, хот хоорондын чиглэлд ачаа, зорчигч тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн байршлыг ажлын цагаар 70070012, ажлын бус цагаар 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой.

Эх сурвалж: АТҮТөв