ОХУ олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдаа цоо шинэ автомашинаар урамшуулдаг уламжлалтай билээ. Энэ уламжлалынхаа дагуу “Токио 2020” олимпоос медаль хүртсэн 77 тамирчиндаа мөн тооны төмөр хүлгийг гардуулах ёслол энэ сарын 11-ний өдөр болсон. Тэгвэл олимпоос медаль хүртсэн тамирчид шагналынхаа машины зарж байгаа гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлүүдээр гарч байна.
Тухайлбал, шагнал гардуулах ёслол болсон өдөр BMW X3 автомашин худалдаанд тавигдаж 5.1 сая рублиэр зарагдсан. Мөнгөн медальт тамирчдад энэ машиныг өгсөн бөгөөд үнэ нь 5 770 000 рубль байдаг гэнэ. Өчигдөр мөн BMW X5 XDrive30d автомашин худалдаанд тавигдсан байна. Энэ загварын автомашиныг олимпын аваргуудад өгсөн бөгөөд 8.2 сая рублиар үнэлэгдэж байгаа ажээ.