Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 1452 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 1960 хүн эдгэрчээ. Мөн хоёр иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Энэхүү хоёр тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт нас баралт бүртгэгдээгүй байна.
Шинээр бүртгэгдсэн халдварын 343 нь Улаанбаатарт, 1110 нь орон нутагт бүртгэгдсэн байна.