Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 1061 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 1674 хүн эдгэрчээ. Мөн дөрвөн иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 282 нь Улаанбаатарт, 779 нь орон нутагт бүртгэгдсэн байна.