БЗД-ийн

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд "Иргэдэд үйлчлэх төв"-ийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ. 

"Иргэдэд үйлчлэх төв"-ийн барилга зоорийн давхар бүхий гурван давхар бөгөөд цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ, бүртгэлийн хэлтэс, банк зэрэг нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллах юм. Гүйцэтгэгч байгууллагаар “ДМТМ трейд” ХХК ажилласан байна.