Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 559 сорьцод шинжилгээ хийснээс 2271 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 104 091 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1231 нь Улаанбаатар хотод, 1040 нь орон нутагт илэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудад 30-34 насны 349 хүн халдвар авчээ.
Өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр 55-83 насны 11 хүн амиа алдлаа. Ингэснээр цар тахлын улмаас нас барсан хүний тоо 493 болж буй.
Харин өнгөрсөн хоногт 570 хүн эмнэлгээс, 407 хүн гэрийн хяналтаас гарчээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 13 296 хүн эмчлүүлж байна. Тэдний 8764 нь хөнгөн, 3149 нь хүндэвтэр, 1144 нь хүнд, 239 хүн маш хүнд буюу сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.