Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн энэ оны 2 дахь цонх нээгдэж, 2021 оны долоодугаар сарын 30-ны 18:00 цаг хүртэл материал авч эхэллээ.
Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн экспортлогчид, экспортын боломжит аж ахуйн нэгжүүд, мөн үйлчилгээний экспорт тэр дундаа олон улсад Монгол Улсын онцлог чанарыг сурталчилж, үүгээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарын тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн буцалтгүй тусламж олгоно.
Жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой, хоёроос дээш жил үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд Түншлэлийн хөтөлбөрийн талаарх шаардлага болон нэмэлт мэдээллийг дараах линкээр авч, бидэнтэй холбогдоно уу.
Ерөнхий мэдээлэл:
http://www.edp.mn/FinSupport/General?httproute=True
Шалгуур үзүүлэлтүүд:
http://www.edp.mn/FinSupport/Criteria?httproute=True
Бүрдүүлэх баримт бичиг:
http://www.edp.mn/FinSupport/Apply?httproute=True
Жич: Түншлэлийн хөтөлбөрийн 1-р цонхоор өргөдөл гарган, 2 дахь үе шатанд уригдсан аж ахуйн нэгжүүдийн материалын үнэлгээ хийгдэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ