1622 хүн Ковид19-ийн халдвар авч, найман хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1622 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 72,104 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 1621 нь дотоодод бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах халдвар нэг бүртгэгдсэн байна. 1,622 тохиолдлын 1,591 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол бүртгэгдлээ.

Зөөвөрлөгдсөн 30 тохиолдол нь зургаадугаар сарын 4-ний өдөр Афганистанаас ирсэн иргэдээс илэрчээ. 

Дотоодод бүртгэгдсэн  халдварын 1100 нь нийслэлд, 491 нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд хөдөө, орон нутгийн халдвар нэмэгдэх хандлагатай байна.