Ковид19-ийн 785 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 8000 орчим сорьцод шинжилгээ хийснээс 785 хүнд халдвар илэрчээ. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо  55,852 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар. Үүнээс Улаанбаатар хотод 729 тохиолдол, орон нутагт 56 тохиолдол илэрчээ. 

Ковид19-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн цар тахлын шалтгаант нас баралтын тоо 263 болж байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас 4,249 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлаар ангилбал

хөнгөн 2,174
хүндэвтэр 1,485
хүнд 468
маш хүнд 122 хүн байна.