Хилийн 0131 дүгээр ангид Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас 2020 оны I ээлжээр татагдаж ирсэн байлдагч П.Энхбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны 05:00 цагийн орчим Гашуунсухайт салбарт үүрэг гүйцэтгэж байх үедээ нүүрс тээврийн машины аккумулятораас гал гарч байхыг харан жолооч Ц.Ганхөлөгийг дуудан сэрээж, галыг нэн даруй хамт унтраажээ.
Ийн цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсны үр дүнд иргэнд учирч болох эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.