НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал иргэдийн данс руу орж эхэлжээ.
Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм.
Тэрээр "Цар тахлын хүнд цаг үед эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г дэмжиж татвараа төлсөн татвар төлөгч иргэн танд баярлалаа" гэжээ. Хэдийгээр цар тахлын улмаас олон ААН-үүд удаан хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон ч НӨАТ-ын орлого өссөөр байгаа юм.
2012 онд - 497 тэрбум төгрөг
2013 онд - 568 тэрбум төгрөг
2014 онд - 546 тэрбум төгрөг
2015 онд -482 тэрбум төгрөг
2016 онд - 493 тэрбум төгрөг
2017 онд - 734 тэрбум төгрөг
2018 онд - 898 тэрбум төгрөг
2019 онд -1 их наяд төгрөг
2020 оны II улиралд- 402 тэрбум төгрөг